Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ · Зураг: ErdenetLife.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Иргэд энэ сарын 30-ны дотор буцаалтаа авна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 

НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.