Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Цаг агаарын байгууллагаас 12 дугаар сарын 30-наас 2025 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? · Зураг: ErdenetLife.mn

Цаг агаарын байгууллагаас 12 дугаар сарын 30-наас 2025 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Эрдэнэт хотод 12-р сарын 31 ны цаг агаар өдөртөө -10 градус шөнөдөө -22 

2025 оны 1-р дүгээр сарын 1 ны өдөр өдөртөө -12 градус, шөнөдөө -22 градус Хур тунадас орохгүй.

Хур тунадас: 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2025 оны 01 дүгээр сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.