Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл залилан байж болзошгүй байна

"Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана" гэх хуурамч мэдээлэл их байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл залилан байж болзошгүй байна
ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл залилан байж болзошгүй байна · Зураг: ErdenetLife.mn

"Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана" гэх хуурамч мэдээлэл их байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, сүүлийн үед цахим сүлжээнд "БНХАУ-ын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч эхэллээ, сургуулиудад хүүхэд зуучилж сургана" гэх хуурамч зар мэдээлэл нийтлэгдэж байна. Монгол Улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй, жил бүрийн гуравдугаар сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө Монгол Улсад томилолтоор ажиллуулж, биечлэн сурагч элсүүлдэг болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл бөгөөд хууль бусаар ашиг олох зорилго бүхий залилан байж болзошгүй тул сэрэмжтэй байхыг эцэг, эхчүүдэд санууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.