Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Д.Батлут: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлж байна

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.

Д.Батлут: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлж байна
Д.Батлут: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлж байна · Зураг: ErdenetLife.mn

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран Дархан-Уул аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэдэг талаар маш удаан ярьсан. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, та бүхний санал хүсэлтийг хуулийн төсөлд тусгах тал дээр анхаарч ажиллана. Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс томоохон дэмжлэг үзүүлдэг. Тэр утгаараа улсынхаа ДНБ-ий 70-80 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг судалгаа бий. Харамсалтай нь Монгол Улсад энэ тоо 17.8 хувь байгаа юм. Тиймээс энэ үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгаа” гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.