Тэтгэврийн зээлийг зургадугаар сараас хуучин журмаар олгоно

 

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээллээ. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэсэн юм. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина.

Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид энэ оноос жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Өмнө нь 3 хувийн хүүтэй хадгалуулдаг байсан.

Түүнчлэн энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.