C°/C°
2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын явцын талаар мэдээлэл өгч байна.
Элсэлтийн Ерөнхий шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал "2025 оны Элсэлтийн шалгалт эхэллээ. Нийт 50 шалгалтын төвд зохион байгуулж байна. Нийт 3000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж байна. Энэ жил 40 мянган шалгуулагч оролцож байна.
Математикийн даалгаврын 1000 бодлогыг нээлттэй байршуулж, үүгээр шалгалтын материалаа бүрдүүлсэн нь онцлог байлаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтыг Элсэлтийн шалгалтад дүйцүүлдэг. Тус шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Дараагийн шалгалтын 12 дугаар сард зохион байгуулагдана.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч гэсэн гурван зүйлийг урьдчилан бэлтгэсэн байгаа. Тэгэхээр харандаа авч ирэх шаардлагагүй.
Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалуудыг бүрдүүлэн авчирна:
-
Бүртгэлийн хуудас,
-
Суудлын хуваарь,
-
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,
-
Бүрэн дунд боловсролын үнэмлэх.
Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авчирна. Байхгүй тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно.
Бүрэн дунд боловсролын үнэмлэх нь байхгүй өмнөх оны төгсөгчид мөн E-Mongolia системээс лавлагаа авчирч болно, ингэхдээ нотариатаар батлуулсан байх шаардлагатай" гэв.






СЭТГЭГДЛҮҮД /0/