Цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэ жил улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278290 хүүхдийг хамруулах юм байна. Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, шинжилгээний бичгээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг.

Тэгвэл энэ жил цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхой, түүний өндөг илрүүлэх шинжилгээг авахгүй. Харин заавал хийлгэх товлолт вакцин хийлгэсэн тухай мэдээллийг авахаар болжээ.

Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Ингэхдээ  дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээ үнэгүй авдаг байсан. Энэ жилийн тухайд эцэг эхчүүд сайн дураараа шинжилгээг улсын, хувийн аль ч эмнэлэгт өгөх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. Харин Улаанбурханы товлолт вакцинд хамрагдсан эсэх лавлагааг Имонголиа цахимаар авч цэцэрлэгийн эмчид үзүүлэх шаардлагатай гэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.