Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЦЕГ: "Их сургуульд элсүүлнэ, дүн оноо ахиулна" гэж иргэдийг залилж байна

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хичээл эхэллээ" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ: "Их сургуульд элсүүлнэ, дүн оноо ахиулна" гэж иргэдийг залилж байна
ЦЕГ: "Их сургуульд элсүүлнэ, дүн оноо ахиулна" гэж иргэдийг залилж байна · Зураг: ErdenetLife.mn

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хичээл эхэллээ" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчлан сэргийлэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: "Хичээл эхэллээ" арга хэмжээг есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагын 5200 орчим албан хаагч сургуулийн орчимд болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Мөн ЕБС-иудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл орно. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор "Гадаад, дотоодын сургуульд элсүүлнэ, дүн, оноо ахиулж өгнө" гэхчлэн иргэдийн залилан мэхлэх тохиолдол байдаг. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн 14 гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байна.

Энэ оны эхний найман сард хүүхэд үйлдсэн гэмт хэрг улсын хэмжээнд 27 хувь буурчээ. Хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 6.8 хувь буурсан. Жил бүрийн ес, аравдугаар сард хүүхдийн гэрийн даалгавар хийлгэхдээ эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зөрчилдсөн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад нэмэгддэг" гэв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.