Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Гэр хорооллын айл өрхийн 21.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ.

Гэр хорооллын айл өрхийн 21.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө
Гэр хорооллын айл өрхийн 21.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө · Зураг: ErdenetLife.mn

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 цаг хүртэл байсан бол шинэ журмаар 9 цаг хүртэл сунгасан юм. Тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айлуудыг хамруулна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган "Нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газруудын айл өрхийн шөнийн хэрэглээний тарифыг хөнгөлнө. Хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгасан. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд галын аюулгүй байдлаа хангасан байх үндсэн шалгууртай" гэв. 

240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх аж. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.