Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Аймгийн ИТХ 12-р сарын 03-ны өдөр хуралдаж 2026 оны төсвийг батлана

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн XVI хуралдаан хуралдлаа.

Аймгийн ИТХ  12-р сарын 03-ны өдөр хуралдаж 2026 оны төсвийг батлана
Аймгийн ИТХ 12-р сарын 03-ны өдөр хуралдаж 2026 оны төсвийг батлана · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэж тус хуралдаанд бэлтгэл хангаж оролцох талаар Аймгийн ЗДТГ-т чиглэл өглөө

Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын тухай;

2. Сүм, хийдийн хугацаа сунгах тухай;

3. Чиглэл өгөх тухай;

4. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай;

5. Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай;

6. Баян-Өндөр сумын Цагаанчулуут (Найрамдал) баг, 49-53 дугаар гудамж гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай;

7. Газрын харилцааны талаар 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2026 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай;

8. Зөвшөөрөл олгох тухай;

9. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай;

10. Хурлын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.