C°/C°
Ерөнхий сайд асан С.Баяр ОХУ-аас импортолдог АИ-92 автобензинээс татгалзахыг уриаллаа. Тэрбээр “Орос АИ-92-оос татгалзъя. Энэ бол газрын тосны шаар нэрж хийдэг хор.Манайхаас бусад улс хорьсон. Үнэ арай хямд нь үнэн. Гэхдээ үнийн зөрүүг нь бид эрүүл мэнд болон машины эд ангиар төлсөөр ирсэн” гэж нүүр номоороо дамжуулан “жиргэв”.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр сэтгүүлчдэд нефтийн бүтээгдэхүүний тасалдлын талаар мэдээлэл өгөх үеэрээ “Манай хэрэглэж байгаа АИ-92 стандартын хувьд хоцрогдсон. Энийг Ангарск л хийдэг. Цаашдаа АИ-95 руу оорохоос өөр гарц байхгүй. Улаанбаатар хотын захиргаа ч шийдвэрээ гаргасан. Ангарскийн үйлдвэрийн хувьд бэрхшээлтэй байгаа. Хуучин Киргизстан улс манай хоёрт зориулж АИ- 92 үйлдвэрлэдэг, үйлдвэрлэлийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас ийм нөхцөл байдалд орчихоод байна.
Сардаа 84-90 мянган тонн АИ-92, 140 мянган тонн дизель түлш хэрэглэж байна” гэсэн юм.


















СЭТГЭГДЛҮҮД /0/