Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ

Татварын ерөнхий газраас 2025 оны арванхоёрдугаар сарын татвар төлөлтийн нэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ
80,000 гаруй татвар төлөгч 1.29 их наяд төгрөгийн татвар төлжээ · Зураг: ErdenetLife.mn

Татварын ерөнхий газраас 2025 оны арванхоёрдугаар сарын татвар төлөлтийн нэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Энэ сарын байдлаар нийт 80,333 татвар төлөгч татвараа хугацаанд нь төлж, 1,298.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Татвар төлөгчдийн ангиллаар авч үзвэл, аж ахуйн нэгжүүд нийт татвар төлөгчдийн 19,451-ийг бүрдүүлж, нэг их наяд 275.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Харин 60,882 иргэн 23.0 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Мөн Татварын ерөнхий газраас 2025 оны жилийн эцсийн тайлангийн ногдлыг урьдчилан төлсөн татварын мэдээллийг хамтад нь танилцуулжээ. Энэ хүрээнд 559 татвар төлөгч 404.0 тэрбум төгрөгийн татварыг жилийн эцсийн тайлангаас өмнө урьдчилан төлсөн байна.

Тус байгууллагаас хуулиа дээдэлж, татвараа хугацаанд нь болон урьдчилан төлж буй татвар төлөгчдөд талархал илэрхийлж, татварын сахилга бат нь улсын төсвийн бүрдүүлэлтэд чухал үүрэгтэй гэдгийг дурджээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.