Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Алтан намар-2019” ургацын баярын арга хэмжээ Жаргалант суманд боллоо

Монгол улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Алтан намар-2019” арга хэмжээг өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.

“Алтан намар-2019” ургацын баярын арга хэмжээ Жаргалант суманд боллоо
“Алтан намар-2019” ургацын баярын арга хэмжээ Жаргалант суманд боллоо · Зураг: ErdenetLife.mn

Монгол улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Алтан намар-2019” арга хэмжээг өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын дэмжлэг, санаачлагаар  Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. “Алтан намар - 2019” арга хэмжээг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

  “Алтан намар - 2019” ургацын баярын арга хэмжээний үеэр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч агсан Лувсанцэрэнгийн Лхагва, түүний гэргий н.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дамдингийн Даржаа, Улсын аварга тариаланч Дашдаваагийн Хасбаатар, Улсын 3 удаагийн аварга Лувсангийн Баярхүү, Улсын хошой аварга Чогсомын Баясгаланцэцэг, Улсын аварга тариаланч Баянгийн Минж, Доржготовын Хуяг, Дэмчигийн Батболд зэрэг 15 хүнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Жаргалант сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.  Мөн “Алтан намар - 2019” ургацын баярыг тохиолдуулан Жаргалант сумын 3 багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулах олон төрөлт спортын арга хэмжээний нээлт болсон юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.