Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Аймгийн ИТХ -ын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн боллоо

          Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 23, 24 өдрүүдэд “Ирээдүйн одод” сургууль болон Баян-Өндөр сумын спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Аймгийн ИТХ -ын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн боллоо
Аймгийн ИТХ -ын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн боллоо · Зураг: ErdenetLife.mn

          Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 23, 24 өдрүүдэд “Ирээдүйн одод” сургууль болон Баян-Өндөр сумын спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцож шилдэгээр шалгарсан баг тамирчдад шагналыг гардуулан өглөө. 

          Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, волейболын төрөлжсөн клубүүдийн суралцагчдаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 19 нийт 35 багийн 360 орчим тамирчид оролцсоноос Б.Даваажаргал ахлагчтай XIV сургуулийн эрэгтэй баг тамирчид, М.Хулан ахлагчтай “Ирээдүйн одод” сургуулийн эмэгтэй баг тамирчид  тус тус тэргүүн байр эзэллээ. Мөн С.Хүслэн ахлагчтай V сургуулийн эмэгтэй баг тамирчид, Б.Хас-Эрдэнэ ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эрэгтэй баг тамирчид дэд байр, Б.Төгс-Эрдэнэ ахлагчтай  “Ирээдүйн одод” сургуулийн эрэгтэй баг тамирчид, Г.Сансармаа ахлагчтай “Эрдэнэтийн од” клубын эмэгтэй баг тамирчид тус тус гуравдугаар байранд шалгарлаа. Мөн “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээний шилдэг эрэгтэй эмэгтэй довтлогч, холбогч, чөлөөт хамгаалагч, шилдэг тэгш тоглогчийг шалгаруулан өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагнасан юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.