Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ОХУ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хаахаар болов

ОХУ-ын засгийн газар өчигдөр орой Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа таван хилийн боомтоо гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаах шийдвэрийг гаргажээ.

ОХУ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хаахаар болов
ОХУ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хаахаар болов · Зураг: ErdenetLife.mn

ОХУ-ын засгийн газар өчигдөр орой Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа таван хилийн боомтоо гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаах шийдвэрийг гаргажээ. Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч буй.

ОХУ-ын шуурхай штаб өчигдөр орой хуралдсан байна. Ингээд Хятадтай хил залгаа оршдог:

  • Амар муж
  • Еврейн өөртөө засах муж
  • Хабаровскийн хязгаар
  • Приморийн хязгаар 
  • Өвөр Байгалын хязгаарын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах хугацааг гуравдугаар сарын 1-нийг хүртэл сунгажээ.

Мөн төмөр замын үйл ажиллагааг өнөөдөр /2020.01.30/ шөнөөс эхлэн зогсоохоор болсон байна. Зөвхөн Бээжин-ОХУ чиглэлийн галт тэргийг үйлчилгээнд явуулаад бусдыг нь зогсооно гэдгийг ОХУ-ын Шадар сайдын орлогч Татьяана Голикова мэдээлэв. 

ОХУ-ын засгийн газар Хятадад үлдсэн иргэдээ эх оронд нь буцааж авчрахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: CBS news

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.