Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Нөөцийн мах энэ сарын 15 наас худалдаанд гарна

Энэ жил Орхон аймаг 300-400 тнн нөөцийн мах бэлтгэх шаардлагатай гэж үзсэн байна.

Орхон аймаг: Нөөцийн мах энэ сарын 15 наас худалдаанд гарна
Орхон аймаг: Нөөцийн мах энэ сарын 15 наас худалдаанд гарна · Зураг: ErdenetLife.mn

Энэ жил Орхон аймаг 300-400 тнн нөөцийн мах бэлтгэх шаардлагатай гэж үзсэн байна.Энэ хүрээнд махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах саналыг тавьж ажиллаж байгаа бөгөөд Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5 махны үйлдвэртэй нөөцийн мах бэлтгэх юм. Нөөцийн мах нь жил бүр хаврын цагт махны үнийг тогтворжуулах чиглэлийн хүрээнд төсвөөс санхүүжилт гарган хийж ирсэн уламжлалт ажил юм.Энэ оны хувьд 5 махны үйлдвэрт 150 сая төгрөгны санхүүжилт олгогдож энэ сарын 15 ны өдрөөс эхлэн  худалдаанд гарахаар бэлтгэл ажил явагдаж байна.

Одоогоор худалдаанд гарах  нөөцийн махны үнэ эцэслэн тогтоогдоогүй байгаа бөгөөд зах худалдааны төвүүдэд махны үнэ өссөн дүнтэй харагдаж байна. "Эрдмит" компани 600 тонн "Эрдэнэт мах маркет"  компани 80 тонн мах өөрсдийн хөрөнгөөр нөөцөлсөн бөгөөд Аймгийн ЗДТГ-тай  гэрээ хийж хичнээн тонн мах худалдан борлуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

Иргэн

Наад 150 саяыг чинь хувааж авчаад дараа нь мах ховордлоо гээд үнийг нь нэмдэг шүү ийм балай юмаа боль ямарч хяналт байхгүй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.