Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Засгийн газрын шийдвэр: БНХАУ ба Монгол Улс хоорондын нислэг болон төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.

Засгийн газрын шийдвэр: БНХАУ ба Монгол Улс хоорондын нислэг болон төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно
Засгийн газрын шийдвэр: БНХАУ ба Монгол Улс хоорондын нислэг болон төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно · Зураг: ErdenetLife.mn

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг 

"Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Засгийн газрын өмнөх тогтоол ёсоор сүүлийн 14 хоногт 6,000 орчим монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. 

 

Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болно. Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаантай бол үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авчирна" хэмээв.

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол, Хятадын хилийн Замын-үүдийн төмөр замын авто боомт, Ганшуун сухайт боомт, агаарын замын Буянт ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа.  

Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна.

Өнөөдөр сүүлийн нислэг хийгдэнэ".

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.