Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет цуцлагдана

Шадар сайд Ө.

БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет цуцлагдана
БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет цуцлагдана · Зураг: ErdenetLife.mn

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна. Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимжиж байгаа тул БНСУ-тай хийх зорчигч тээврийн нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс онцгой комисст үүрэг өгсөн. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг түр хугацаанд хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.

Улмаар хуралдаанаас маргаашаас эхлэн гуравдугаар сарын 2 хүртэл БНСУ-аас ирэх, явах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргалаа.  Товлосон хугацаанаас хойш нөхцөл байдлыг харгалзан үзэж хориог сунгах эсэхээ шийдэх юм. 

Нэгэнт УОК-ын шийдвэр гарсан тул БНСУ-аас ирэх 3600, Улаанбаатараас явах 1600 гаруй зорчигчийн тасалбар цуцлагдаж байна. Сөүл, Пусаны чиглэлд өдгөө МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниуд долоо хоногт 18 удаа нислэг үйлддэг аж.

Энэхүү шийдвэрийн хүрээнд мөн визний хугацаа нь дуусах дөхсөн иргэдийн хугацааг зохицуулах талаар БНСУ-ын ГХЯ-тай хэлэлцэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.