Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Танилц: Хүнсний зах, худалдааны төвүүд 18:00 цаг хүртэл ажиллана

Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусын /covid19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа үйлчилгээний газруудыг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Танилц: Хүнсний зах, худалдааны төвүүд 18:00 цаг хүртэл ажиллана
Танилц: Хүнсний зах, худалдааны төвүүд 18:00 цаг хүртэл ажиллана · Зураг: ErdenetLife.mn

Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар шинэ төрлийн коронавирусын /covid19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа үйлчилгээний газруудыг богиносгосон цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг супермаркет, найм болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд,  нийтийн хоолны газар, ресторан, тамхины бөөний цэгүүд оройн 20:00 цаг, худалдааны төв, бараан зах, хүнсний зах, үсчин гоо сайхны газрууд 18:00 цаг хүртэл ажиллах юм.  Захирамж 3-р сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Түүнчлэн худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм тогтоож, хяналт тавих хүрээнд томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд ариутгал халдваргүйтлийг хийж, үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавих, халуун хэмжих зэрэг ажлыг зохион байгуулж байна.Энэ үер мөн арилжааны банкнууд 16:00 цаг хүртэл ажиллах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.