Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

БНСУ-д COVID-19 халдвар авсан хүний тоо 1766 боллоо

БНСУ-д өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагаас хойш COVID-19 халдварын 171 тохиолдол шинээр бүртгэгджээ.

БНСУ-д COVID-19 халдвар авсан хүний тоо 1766 боллоо
БНСУ-д COVID-19 халдвар авсан хүний тоо 1766 боллоо · Зураг: ErdenetLife.mn

БНСУ-д өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагаас хойш COVID-19 халдварын 171 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэгвэл 16:00 цагийн байдлаар нийт 1766 хүн халдвар авч, 13 хүн нас бараад байна. Нэг өдрийн дотор л COVID-19 халдварын 505 тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм.

Солонгост шинэ коронавирусний халдвар 7 хоногийн дотор маш хурдацтай тархсаар байна  

Шинээр Сөүл хотод 6, Дэгү хотод 307, Дэжөн хотод 3, Улсан хотод 2, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 4, Өмнөд Гёнсан мужид 2 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 57,990 (+4,437) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 35,298 (+3,722) иргэний хариу сөрөг гарч, 21,097 (+381) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 24 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 иргэн нас барсан. Одоогоор 1766 (+504) иргэн тусгаарлагдсан байна гэж Сөүл дэх Монголын ЭСЯ-наас мэдээлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.