Орхон аймгийн Онцгой комисс COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааг дэмжин ААН байгууллага, иргэд өөрсдийн санаачлагаар хандив өргөсөөр байна. Өнөөдөр Одонтой ээжүүдийн фэйсбүүк группийн гишүүд бэлэн мөнгөний хандив өргөсөн бол Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлүүд бүсгүйчүүдийнхээ оёж урласан сэтгэл шингэсэн 4000 ширхэг маскыг гардуулан өглөө. Тус амны хаалт нь Эрдэнэтийн бүсгүйчүүд өөрсдөө нэгдэн нийлж уралсан бөгөөд "Оч" хүүхдийн их дэлгүүр хамтран ажиллаж дэмжсэн байна. Аймгийн Онцгой комиссийн зүгээс сэтгэлийн хандив өргөж байгаа ААН болон иргэдэд гүн талархал илэрхийлж байгаагаа уламжилсан юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон салбарын эмэгтэйчүүд 4000 маск өөрсдөө урлажээ
Орхон аймгийн Онцгой комисс COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдлүүд 0