Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: 3-р сарын 31 ны өдөр "БҮХ" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

 Дэлхий нийтийг цочроож буй цар тахлаас урьдчилан сэргийлэх болон Улс орны хэмжээнд тогтоогоод буй өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Орхон аймгийн Онцгой комисс “Хотоо цэвэрлэе, халдваргүйтгая” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын нэгний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Орхон аймаг: 3-р сарын 31 ны өдөр  "БҮХ" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Орхон аймаг: 3-р сарын 31 ны өдөр "БҮХ" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна · Зураг: ErdenetLife.mn

 Дэлхий нийтийг цочроож буй цар тахлаас урьдчилан сэргийлэх болон Улс орны хэмжээнд тогтоогоод буй өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Орхон аймгийн Онцгой комисс “Хотоо цэвэрлэе, халдваргүйтгая” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын нэгний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Аймгийн Засаг даргын 192 тоот захирамжийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 3 дугаар сарын 31- нд зохион  байгуулах тул иргэд та бүхэн орон гэр, оршин суугаа газар, хашаа хороо болон албан байгууллагаа цэвэрлэх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлнэ үү

Бүх нийтийн  цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотойгоор ачаа тээврийн автомашинтай  иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог тээвэрлэлтэнд сайн дураараа нэгдэн оролцож хамтран ажиллахыг Уриалж байна. Та бүхэн   Шуурхай штабын 7035-7319, Авто тээврийн төвийн 7035-2070 дугаарт хандана уу.

Мөн 4 дүгээр сарын 1-ний 13-18 цагт Орхон аймгийн  хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний бүх газрууд үйл ажиллагаагаа зогсоож хотын төв гудамж, талбай, орон сууцны орц, хонгилыг халдваргүйжүүлэхийг анхаарна уу. 13-18 цагийн хооронд авто тээврийн бүх хөдөлгөөнийг зогсоож ариутгал,  халдваргүйтгэлийг  хийнэ. Ковид 19 халдвараас хамтдаа сэргийлж хамтдаа тэмцэцгээе.

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ               

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 7

Ээж

Сайхан ажил бна баярллаа дэмжиж оролцоно дэнжийн урд гол Бүрэнбүст хавийг цэвэрлэхсэн Булганыхан ойртож ирж буугаад цэвэрлэхгүй намар нүүх юмаа

B

Ger horooliin hog hezee achih we achilt hiihde sain zaralmaar bn genet ireed yawtsan baih ym

Zochin

Zuv. Demjij bna. Hog neeree arai l bgaa shuu

Myagmarsvren

Demjij bna.ene ajild idevhitei orolconoo.Bidnii sain saihni toloo setgelee zoriulj ajillaj bui Tor zasgiinhaa Alban haagchdad talarhal ilerhiilye.

Urnaa

Demjij bn ene ajild idewhtei oroltsnoo ta bvhendee bayrlaj bga shv

a

goy sda ve neg hvn baahan hudla setgegdel bichtsen bdg nass

Iirii siirii

Zda tgd bhn humuus tsuglarna bzde humuus tsugluulq gd bsn odo ingj shaah bsiu

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.