Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Анхааруулга: Хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унажээ

 Энэ сарын 2-ны өдөр 5 давхар угсармал байрны 2 давхарын цонхоор 2 настай  хүүхэд унаж хүнд бэртжээ.

Анхааруулга: Хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унажээ
Анхааруулга: Хоёр давхрын цонхоор хоёр настай хүүхэд унажээ · Зураг: ErdenetLife.mn

 Энэ сарын 2-ны өдөр 5 давхар угсармал байрны 2 давхарын цонхоор 2 настай  хүүхэд унаж хүнд бэртжээ.Эцэг эхийн хараа хяналт сул байсны улмаас хүүхэд цонхоор тонгойж улмаар доош унасан байна.Хамгийн харамсалтай нь ахуйн архидалын улмаас үүдэлтэй осол болсон тухай цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн.Хүүхдийн эцэг эх гэртээ архидан согтуурсаны улмаас биеэ хянах чадваргүй байсан байна.

Урин дулааны цаг ирж, иргэд цонх хаалгаа онгойлгох нь ихэсдэг. Энэ хэрээр хүүхэд хамгаалалтгүй цонхон дээр гарч унах, гэмтэх, улмаар амиа алдах хэрэг ихэсдэг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлж, зориулалтын тор, хамгаалалтын төмөр хийхийг холбогдох албаныхан анхааруулж байна. Мөн хүүхдээ харж хандах хүнгүй ганцааранг нь орхихгүй байхыг  Аймгийн цадаагийн газраас санууллаа. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд БОЭТ-д  хэвтэн эмчлүүлж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.