Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёрхон хоног үлдлээ

Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл  www.

ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёрхон  хоног үлдлээ
ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёрхон хоног үлдлээ · Зураг: ErdenetLife.mn

Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлсэн билээ.

 

Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх буюу хоёр хоногийн дараа бүртгэх хугацаа дуусах юм.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.

Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч зургаа оруулна.

Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан бол Боловсролын үнэлгээний төвөөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мейл илгээх тул бүртгэлийн хугацаанд шалгуулагчийн буланд нэвтрэн өнгөт цээж зургийг файлаар дахин оруулах шаардлагатай.

Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.