Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдав

        Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдлаа.

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдав
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдав · Зураг: ErdenetLife.mn

        Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай, аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нэршил өөрчлөх тухай, Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

 

 

  

 

       Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн тухай Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Нармандах хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар асуулт асууж, санал хэлсэн. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд төсвийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн, хуулийн хугацаанд тайлангаа бүрэн гаргаж ирүүлэхэд анхаарч, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарын хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аудитын байгууллагын зөвлөмжийн биелэлтийг хангуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа. Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцээд төсвийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгасан юм.

 

 

 

             Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XVI хуралдаанаар нэршил өөрчлөх тухай, газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.