Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаарна

 Тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:  Энэ сарын 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хур тунадас орохоор байна.

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаарна
Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаарна · Зураг: ErdenetLife.mn

 Тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал: 

Энэ сарын 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хур тунадас орохоор байна. 

Ингэхдээ салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Харин ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 

Мөн Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 Орхон аймгийн хувьд ирэх өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.