Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: "Эрдэнэт" сувилалд тусгаарлагдаж байсан 2 иргэний хариу "ЭЕРЭГ" гарсан тэднийг ХӨСҮТ-эмчилнэ

"ОХУ"-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

Орхон аймаг: "Эрдэнэт" сувилалд тусгаарлагдаж байсан 2 иргэний хариу "ЭЕРЭГ" гарсан тэднийг ХӨСҮТ-эмчилнэ
Орхон аймаг: "Эрдэнэт" сувилалд тусгаарлагдаж байсан 2 иргэний хариу "ЭЕРЭГ" гарсан тэднийг ХӨСҮТ-эмчилнэ · Зураг: ErdenetLife.mn

"ОХУ"-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

Эдгээр иргэдээс 61 иргэн Орхон аймагт тусгаарлагдсан бөгөөд тэдний шинжилгээний хариу бүгд "СӨРӨГ" гарсан юм.

Долоо хоногийн давтамжтай дээрх иргэдээс дахин давтан шинжилгээ авна.

Харин  5-р сарын 15 ны шөнө Орхон аймагт Алтанбулаг боомтоор орж  ирсэн 58 иргэний шинжилгээний хариу хоёр хуваагдаж гарчээ. Тухайлбал  эхний 31 иргэний хариу өнгөрөгч ням гарагт  "СӨРӨГ"  гарсан бол үлдсэн 27 иргэний 2 иргэнээс  Коронавирусын халдвар илэрч шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гараад байна. Хоёр иргэний хувьд ОХУ-ын Москва хотод амьдарч байсан оюутанууд  анх тусгаарлалтанд ирэхдээ "Эрдэнэт сувилалын цогцолборт" байрлаж байсан бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэн БОЭТ-ийн Халдвартын тасагт шилжүүлсэн байв. Өнөөдрийн байдлаар халдвартын тасагт 8 иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлалтанд авчээ.

Гэхдээ дээрх иргэдийн  хариу "СӨРӨГ" гарсан  давтан шинжилгээ авах шаардлагатай гэж үзсэн учир тасагт тусгаарлаад байна.

Тусгаарлалт ажиглалтанд ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж  давтан хоёр удаагийн шинжилгээ авч баталгаажуулах юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.