Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Япон онц байдлаа цуцалснаас хойш 24 цагийн дотор халдвар дахин тархжээ

Япон улс онцгой байдлын дэглэмээ цуцласны дараа нэг хоногт 30 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Япон онц байдлаа цуцалснаас хойш 24 цагийн дотор халдвар дахин тархжээ
Япон онц байдлаа цуцалснаас хойш 24 цагийн дотор халдвар дахин тархжээ · Зураг: ErdenetLife.mn

Япон улс онцгой байдлын дэглэмээ цуцласны дараа нэг хоногт 30 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь 21 тохиолдлын онош батлагдсан аж.

Тус улсад коронавируст халдварын нийт 17 мянган өвчлөл бүртгэгдсэний дийлэнх тохиолдол нь Токиогийн мужид гарчээ. Ерөнхий сайд Абэ Шинзо тавдугаар сарын 25-нд онцгой дэглэмийг цуцлах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Үүний өмнө  тавдугаар сарын 14-нөөс 47 мужийн 39-д нь тогтоосон хөл хориог цуцлаад байв. Токио, Канагава, Сайтама, Тиба, Хоккайдо мужуудад хэвээр үйлчилж байсан онцгой дэглэмийг тавдугаар сарын 31 хүртэл сунгах төлөвлөгөөтэй байснаа цуцалж өнгөрсөн даваа гарагаас улс даяар бизнесээ сэргээж эхэлсэн юм. Гэхдээ иргэдийг амны хаалт зүүн, зай барих хамгаалалтын дэглэм мөрдөхийг шаардаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.