Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ли Ё Ху: Тусгай үүргийн нислэгт БНСУ-д хууль бусаар байгаа монгол иргэдийг хамруулж өгөхийг хүсэв

Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.

Ли Ё Ху: Тусгай үүргийн нислэгт БНСУ-д хууль бусаар байгаа монгол иргэдийг хамруулж өгөхийг хүсэв
Ли Ё Ху: Тусгай үүргийн нислэгт БНСУ-д хууль бусаар байгаа монгол иргэдийг хамруулж өгөхийг хүсэв · Зураг: ErdenetLife.mn

Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа.Улмаар хоёр орны COVID-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.

Элчин сайд Ли Ё Хун“Монгол Улс дэлхийд COVID-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн хамгийн бага оронд тооцогдох байх.

Ялангуяа Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна. Энэ зургаадугаар сард Монгол Улсад сонгууль болно.

Манай улсын парламентын сонгууль өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Солонгос улсад сонгуультай холбоотой COVID-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Элчин сайдын зүгээс энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар хөндсөн юм.

Тэрбээр “Манай улсад 35 мянган Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье” гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.