Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЭМЯ: Зусланд гарахдаа дараах зүйлсийг анхаараарай

Эрүүл мэндийн яамнаас  (COVID-19) коронавируст халдвараас сэргийлэхийн тулд айл өрхүүд зусланд гарахдаа дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөлөө.                                  Цэвэрлэгээ, ариутгал: • Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх • Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах • Хорхой, шавьжны устгал хийлгэх • Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)                  Айл өрхөд: • Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх • Гэртээ олон хүн цуглуулахгүй байх • 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих • Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх • Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах • Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх • Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх • Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх • Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих • Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх • Цаг агаарт тохируулан хувцаслах • Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах) • Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух) • Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах                    Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Зусланд гарахдаа дараах зүйлсийг анхаараарай
ЭМЯ: Зусланд гарахдаа дараах зүйлсийг анхаараарай · Зураг: ErdenetLife.mn

Эрүүл мэндийн яамнаас  (COVID-19) коронавируст халдвараас сэргийлэхийн тулд айл өрхүүд зусланд гарахдаа дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөлөө.

                                 Цэвэрлэгээ, ариутгал:

• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
• Хорхой, шавьжны устгал хийлгэх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

                 Айл өрхөд:
• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
• 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
• Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
• Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
• Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
• Цаг агаарт тохируулан хувцаслах
• Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
• Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
• Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

                   Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.