Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийнхээ үүрэгт ажлаас Д.Батлут чөлөөлөгдлөө

2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаан Нутгийн удирдлагын ордны их танхимд хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийнхээ үүрэгт ажлаас Д.Батлут  чөлөөлөгдлөө
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийнхээ үүрэгт ажлаас Д.Батлут чөлөөлөгдлөө · Зураг: ErdenetLife.mn

2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаан Нутгийн удирдлагын ордны их танхимд хуралдлаа. Хэдийгээр амралтын өдөр байгаа ч цаг үеийн нөхцөл байдал Орхон аймгийн Засаг дарга Эрдэнэт хотын захирагч Д.Батлут Монгол улсын УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт үнэмлэхүй олонхи иргэдийн саналаар УИХ-ын гишүүн болж байгаа тул Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Уг асуудлыг Хурлын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж амжилт хүсэн түүнийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажлаас чөлөөллөө.

Мөн тус  хуралдаанд Өсвөрийн шигшээ багын тамирчид төлөөлөгчдийн зардал тогтоолын төсөл нэршил өөрчлөх тухай болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Цагаанчулуут уулын зүүн энгэрт шинэ хороолол байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.