Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог байгууллаа

Өнгөрсөн долоо хоногт  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог байгууллаа
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог байгууллаа · Зураг: ErdenetLife.mn

Өнгөрсөн долоо хоногт  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, Хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

           Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Сонгуулийн хороог байгууллаа. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар ажиллана. Тэргүүлэгчдийн хуралдаанаас Сонгуулийн тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгалаа.

           Мөн аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 2 сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 1 жилээр тус тус сунгалаа.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.