Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 10 ны өдрөөс эхэлнэ

 Орхон аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн С.

Орхон аймаг: Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 10 ны өдрөөс эхэлнэ
Орхон аймаг: Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 10 ны өдрөөс эхэлнэ · Зураг: ErdenetLife.mn

 Орхон аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн С.Нямцогтоос нэгдүгээр ангид элссэн суралцах сурагчдын бүртгэлтэй холбоотой мэдээлэл  тодрууллаа. Тэрээр "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Яамнаас орон нутагуудад чиглэл өгсөн энэ хүрээнд бүртгэлийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэв. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй байгаа ч яамнаас өгсөн чиглэлийг дагаж мөрдөнө гэлээ.

Бүртгэл цахимаар  наймдугаар сарын 10 ны өдрөөс эхлэж 28 ны өдрийг хүртэл  үргэлжилэх төлөвтэй байгаа аж.

Орхон аймгийн  хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ.

Харин өөр  орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэж заасан байгаа юм байна. Энэ жил Орхон аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 2467 хүүхэд элссэн суралцах урьдчилсан тоо судалгаа гарсан ч энэ тоо батлагдаагүй байгаа аж.  Хувийн сургуульд хүүхэдээ өгөхөөр төлөвлөсөн эцэг эхчүүд төрийн сургуулиас нь заавал хасалт хийлгэх шаардлагатайг дахин санууллаа.Мөн бүртгэл эхлэхээс өмнө бүртгэлийн зааврыг олон нийтэд танилцуулах юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

Зочин

Орос сургууль бүртгүүлэх пмуу

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.