Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна

Орхон аймгийн Жаргалант суманд 2.

Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна
Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

 Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва гүйцэтгэгч компанийн хүсэлтийн дагуу Жаргалант сумын засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт ус ДТС”ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт уурын зуухны бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа ба энэ сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгөх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Тус уурын зуух ашиглалтанд орсноор Жаргалант суманд жижиг дунд үйлвэрлэл хөгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төсвийн 6 байгууллага, 13 байрны 192 өрхийн дулаан хангамж сайжирч, цаашид хэрэглээний халуун усаар хангах ажлыг үе шаттайгаар шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.