Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Улсын чанартай А1001 замын 9 дүгээр сарын 9 ний өдрөөс эхлэн хэсэгчлэн хаана

Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажил графикт хугацаагаараа бол 10 дугаар сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой.

Улсын чанартай А1001 замын 9 дүгээр сарын 9 ний өдрөөс эхлэн хэсэгчлэн хаана
Улсын чанартай А1001 замын 9 дүгээр сарын 9 ний өдрөөс эхлэн хэсэгчлэн хаана · Зураг: ErdenetLife.mn

Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажил графикт хугацаагаараа бол 10 дугаар сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой. Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй А1001 авто замын өргөтгөлийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Тус замын асфальт бетон хучилтын ажил 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэх тул 10-р сарын 1-ний өдрийг хүртэл уг авто замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Энэ талаар тус авто замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Жавхлан харгуй” ХХК-иас хүсэлт ирүүлээд байна.

Үүнтэй холбогдуулан зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт оруулна. Мөн хот хоорондын тээврийг хуучин тээврийн товчооны замаар буюу  сархиа уулын өмнүүр өнгөрүүлэхээр болж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.