Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх 10-р сард олгоно

НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгож байгаагийн дагуу энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна.

НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх 10-р сард олгоно
НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх 10-р сард олгоно · Зураг: ErdenetLife.mn

НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгож байгаагийн дагуу энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг сануулжээ. 

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа юм. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны 4 дүгээр сард олгож, энд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд мөн олгосон. Сангийн яамнаас мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.