2020 оны 11 сарын 01-нээс нэмэхээр шийдвэрлэсэн Эрдэнэт хотын айл өрхийн усны тарифийн нэмэгдэл тогтоолыг цуцалсан байна. Эргэн сануулахад "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл"-тэй Эрдэнэт хотын айл өрхийн усны төлбөрийг нэмэхээр шийдсэн асуудлаар уулзаж "Цар тахал, давагдашгүй хүчин зүйл, Засгийн газраас бэлэн байдлын тогтоол батлагдсан, Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн дагуу усны нэмэгдэх төлбөрийг хойшлуулах хүсэлтийг ШӨХТГ-аас тавьж байсан билээ.
Дашрамд өгүүлэхэд Эрдэнэт хотын хувьд 1 литр ус 80 мөнгө байсан бол 1 төгрөг болгож байсан. Усны алдагдал 50% давдаг. Шинээр цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барьсантай мөн холбоотой гэх тайлбарыг өгч байсан юм.
Шинээр баригдсан өргөтгөлийн төсөвөөг хэн санхүүжүүлсэн бэ усны алдагдалд хэн буруутай вэ тодорхой тайлбар өгөөч