Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Сонгогч та иргэний үнэмлэхээ мартсан бол хурууны хээгээрээ саналаа өгөх боломжтой

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд Орхон аймаг  66866 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн.

Сонгогч та иргэний үнэмлэхээ мартсан бол хурууны хээгээрээ саналаа өгөх боломжтой
Сонгогч та иргэний үнэмлэхээ мартсан бол хурууны хээгээрээ саналаа өгөх боломжтой · Зураг: ErdenetLife.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд Орхон аймаг  66866 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. Орон нутгийн сонгуулийн санал авах  37 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд хэсгийн хороодод сонгогчдын тоо,саналын хуудасны загвар мандатын тооноос хамаарч  харилцан адилгүй санал тоолох машинуудыг байршуулсан байна.

Нийт хэсгийн хороодод 57 санал тоолох машин өнөөдөр  ажиллаж байна. Саналын хуудсанд мандатын тооноос илүү нэр дэвшигчийг дугуйлбал хүчингүйд тооцохыг анхааруулсан ч сонгогчид саналын хуудас хүчингүй болох зөрчил цөөнгүй гарсаар байна.Энэ тохиолдолд сонгогч та  өргөдөл бөглөж дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. 

Иргэд  иргэний үнэмлэхгүй байсан ч хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой гэдгийг сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Харин санал өгч байгаа тухайн иргэний хурууны хээг таниагүй тохиолдолд иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх-ний лавлагааг шалгаж саналыг өгүүлэх боломжтой.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.